MetaTrader 5 · Алт (XAU/USD) · Windows

Мөнгө тань өөрийн дансандаа — дүрмээ программд даатга

Арилжааны мөнгө тань өөрийн нэр дээрх брокерын дансанд үлдэнэ — бид түүнийг хүлээн авдаггүй, татах эрхгүй. Харин арилжааны хамгийн хэцүү хэсэг болох дүрмээ өдөр бүр мөрдөхийг программ хийнэ: алтны арилжааг MetaTrader 5-аар урьдчилан тогтоосон дүрмээр нээж, хааж, захиалга бүрт Stop Loss, Take Profit тавьж, таны сонгосон өдрийн алдагдлын хязгаарыг сахина. Та зөвхөн багцын тогтмол үнэ төлнө — хамгийн хямд нь сард ≈ $4.98.

  • Арилжаа, ашгаас шимтгэлгүй
  • Анхдагчаар зөвхөн демо дансанд
  • +1 сар үнэгүй (анхны сарын багц)

Хөшүүрэгтэй арилжаа эрсдэлтэй: та мөнгөө алдаж болно. Программ ашиг баталгаажуулахгүй. Дэлгэрэнгүй

Яагаад MG Quant гэж?

Амлалт биш — программ яг юу хийдгийг бичлээ.

Мөнгө тань таны нэр дээр

Арилжааны мөнгө тань өөрийн нэр дээрх брокерын дансанд байна. Бид түүнийг хүлээн авдаггүй, татах эрхгүй, брокерын нууц үгийг тань асуудаггүй.

Бодит мөнгөгүйгээр эхэлнэ

Программ анхдагчаар Dry-run горимд ажиллаж, брокерт захиалга илгээдэггүй. Дараа нь ч зөвхөн демо дансанд арилжаална. Бодит дансыг зөвхөн та өөрөө асаана.

Захиалга бүр SL, TP-тэй

Stop Loss, Take Profit нь захиалгатай хамт брокерт очдог. Компьютер унтарсан, интернэт тасарсан ч нээлттэй позиц брокер дээр хамгаалалттайгаа үлдэнэ.

Эрсдэлээ өөрөө тохируулна

Арилжаа тутмын эрсдэл, өдрийн алдагдлын хязгаарыг та сонгоно. Ботыг хяналтын самбараас нэг товшилтоор түр зогсооно.

Ашигтай, алдагдалтай сар ч үнэ ижил

Сар эсвэл жилийн тогтмол үнэ төлнө. Арилжаа бүрээс, ашгаас, дансны хэмжээнээс шимтгэл авахгүй.

Монголд бүртгэлтэй компани

МКГТО Софт Трейдинг ХХК. Үнэ төгрөгөөр, төлбөр бүрийн нэхэмжлэхийг вебсайтаас татаж авах боломжтой. Асуудал гарвал утсаар ч, имэйлээр ч монгол/англи хэлээр холбогдоно.

Хэрхэн ажилладаг вэ?

  1. 01

    Бүртгүүлж, багцаа сонгоно

    Имэйлээ баталгаажуулаад багцаа картаар, QPay эсвэл дансаар төлнө.

  2. 02

    Программаа суулгаж, MT5-тай холбоно

    Самбараас Windows программаа татаж, User ID, түлхүүрээрээ холбоно. Эхлээд Dry-run болон демо дансаар ажиллагааг нь хараарай.

  3. 03

    Бот дүрмээрээ арилжаална, та хянана

    Алтны зах зээл нээлттэй үед (Даваа–Баасан) бот арилжаа нээж, хаана. Арилжаа бүр хяналтын самбарт автоматаар бүртгэгдэнэ.

Арилжааны шийдвэрийг таны компьютер дээрх программ гаргаж, таны MT5-аар брокерт илгээнэ. Манай сервер зөвхөн алтны ханшийн мэдээлэл дамжуулдаг — арилжааны дохио, зөвлөгөө илгээдэггүй, дансыг тань удирддаггүй.

Алхам бүрийн дэлгэрэнгүй

Танд тохирох уу?

Танд тохирно, хэрэв та

  • MT5-аар алтыг гараар арилждаг ч дүрмээ өдөр бүр мөрдөх, дэлгэцийн ард суух цаг гардаггүй бол
  • Арилжааны данс тань ойролцоогоор 5,000 ам.доллар ба түүнээс их бол
  • Өөрийн нэр дээр MT5 данстай эсвэл нээхэд бэлэн бол
  • Эхлээд демо дансаар туршиж байгаад шийдэхийг хүсэж байгаа бол
  • Арилжааны эрсдэлийг ойлгож, алдахад бэлэн хэмжээгээр л арилжаалдаг бол

Танд тохирохгүй, хэрэв та

  • Дансны хэмжээ тань ойролцоогоор 3,000 ам.доллараас бага бол — багцын тогтмол төлбөр, алдагдалтай саруудыг тооцвол банкны хадгаламжаас бага өгөөжтэй байх магадлалтай
  • Ашгийн баталгаа хайж байгаа бол — арилжаанд үүнийг хэн ч шударгаар өгч чадахгүй
  • Мөнгөө өөр хэн нэгнээр удирдуулахыг хүсэж байгаа бол
  • Зээлсэн эсвэл алдаж болохгүй мөнгөөр арилжаалах гэж байгаа бол
  • Windows компьютер эсвэл VPS ашиглах боломжгүй бол
Хадгаламж, хувьцаа, ботыг дансны хэмжээгээр харьцуулах

Багц ба үнэ

Сар бүр, 90 хоногоор (2.5 сарын үнээр) эсвэл жилээр (2 сар үнэгүй) төлнө. Программ, хяналтын самбар, хязгааргүй демо данс бүх багцад багтана.

Test

Ботыг демо дансаар (бодит мөнгөгүй) туршина

≈ $4.98/ 30 хоног

Төгрөгөөр төлнө: 17,900 ₮

  • Демо данс — хязгааргүй
  • Бодит данс — үгүй
  • Арилжаа, ашгаас шимтгэлгүй
  • Имэйл дэмжлэг

Basic

Бодит дансаар арилжаа эхлэхэд

≈ $15.52/ 30 хоног

Төгрөгөөр төлнө: 55,800 ₮

Анх удаа сараар: +1 сар үнэгүй

  • Демо данс — хязгааргүй
  • Бодит MT5 данс — 1 хүртэл
  • Бодит дансанд сард 5 лот
  • Арилжаа, ашгаас шимтгэлгүй
  • Имэйл дэмжлэг

Pro

Илүү олон данс, илүү их арилжаа

Түгээмэл
≈ $38.80/ 30 хоног

Төгрөгөөр төлнө: 139,500 ₮

Анх удаа сараар: +1 сар үнэгүй

  • Демо данс — хязгааргүй
  • Бодит MT5 данс — 3 хүртэл
  • Бодит дансанд сард 25 лот
  • Арилжаа, ашгаас шимтгэлгүй
  • Түргэвчилсэн дэмжлэг (Telegram)

Advanced

Том данс, хамгийн өндөр хязгаар

≈ $77.60/ 30 хоног

Төгрөгөөр төлнө: 279,000 ₮

Анх удаа сараар: +1 сар үнэгүй

  • Демо данс — хязгааргүй
  • Бодит MT5 данс — 5 хүртэл
  • Бодит дансанд сард 100 лот
  • Арилжаа, ашгаас шимтгэлгүй
  • VIP дэмжлэг + 1:1 тохируулга

Төлбөр хэрхэн хийгддэг вэ?

Эрсдэлийн анхааруулга

Алт (XAU/USD)-ны арилжаа хөшүүрэгтэй тул эрсдэлтэй бөгөөд та мөнгөө алдаж болно. Бот ашгийг баталгаажуулахгүй, өнгөрсөн үр дүн ирээдүйн ашгийн баталгаа биш. MG Quant хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгөхгүй. Алдахад бэлэн хэмжээгээрээ арилжаална уу.

Асуух зүйл байна уу?

Ажлын өдрүүдэд 09:00–18:00 цагт утсаар ярих, эсвэл info@mg-quant.tech хаягаар бичээрэй. Ажлын 1–2 өдөрт хариулна.